АФЛАТОНЧУУДЫН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ

Хөгжлийн Алтан Сан Холбооноос хэрэгжүүлдэг хүүхдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон хөтөлбөрийн өдөрлөг 29-р тусгай сургуулийн дотуур байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Афлатон өдөрлөгийг угтаж хүүхдүүдийн хөтөлбөрийн явцад хийсэн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх ажлыг Холбооноос зохион байгуулж дотуур байранд бүтээлийн үзэсгэлэн тогтмол гаргах боломжийг бүрдүүлж тохижилтын ажил хийсэн юм. Мөн ХасБанкнаас 8 компьютерийг эмэгтэй байрны Сургалт хөгжлийн танхимд бэлэглэж Мэдээллийн технологын газраас компьютерийг бэлтгэж угсарч өглөө. Хүүхдүүд угсарч дуусаагүй байхад танхимын үүдэнд хүлээн зогсож байсан нь өхөөрдөм хөөрхөн байлаа.

“Афлатон” өдөрлөгийн үеэр ХасБанкны ТУЗ-ийн гишүүд, удирдлагууд зочилж дотуур байранд хэрэгжиж байгаа хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж, баярын өдөр нь баяр нэмж хүүхдүүдэд урмын үг хэлж, өөрсдийн гарын бэлгээ өгсөн юм.

Сургуулийн дотуур байрныг чимэглэж тохижуулах ажлыг СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн С.Отгончимэг багшаар удирдуулсан нэгдүгээр курсийн оюутнууд санаачилан хийж байр танхимын ханыг уран зургаар чимэж бэлэг барьсныг дуулгахад таатай байна.

Хүүхдүүдэд урам зориг, баяр баясал бэлэглэсэн Афлатон өдөрлөгт оролцож бидний үйл ажиллагааг дэмжсэн, хамтран ажилласан нийт СУИС-ийн багш оюутнууд, 29-р сургуулийн багш ажилчид, ХасБанкны ТУЗ-ийн гишүүд , Мэдээлэлийн технологийн газрын залуучууддаа Холбооны мянга мянган хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийлж шинэ оны мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2016 оны сүүлийн Хасжуулах сургалтын Тэнгэрлэг үйлс хөтөлбөр амжилттай болж нийт 22 Хасчууд оролцож хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэлээ. ХасБанкны шинэхэн ажилтнууд маань хүүхдүүдтэй хамтран дотуур байрыг шинэ жилийн гоёлоор чимэглэж нэг өдрийг хөгжилдөн өнгөрүүллээ. Энэхүү үйл ажиллагааг сэтгэл гарган зохион байгуулсан Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Дариймаа болон ХасБанкны ажилтан залуусдаа хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж шинэ оны мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.