Афлатон хөтөлбөрийн сургагч багшийн сургалт боллоо

Нийгмийн болон Санхүүгийн Боловсрол олгох Афлатон хөтөлбөрийн хүрээнд сургагч багшийн сургалтыг ХасБанкны Ард сургалтын танхимд Хөгжлийн Алтан Сан ТББ-ийн мастер сургагч багш С.Оюунчимэг бүтэн өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад 104, 29-р тусгай сургуулийн дотуур байрны 16 багш хамрагдаж Афлатон хөтөлбөрийн сургагч багш боллоо.

Афлатон хөтөлбөрийн сургагч багш болсон багш нартаа амжилт хүсье. Хүүхдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон хөтөлбөр маань жил ирэх тусам хүрээгээ тэлж амжилттай хэрэгжиж мянга мянган хүүхдийн ирээдүйд хувь нэмэр оруулсаар байна.