БИДНИЙ ТУХАЙ

Үүсгэн байгуулагдсан тухай

Тэртээ 12 жилийн өмнө ХасБанкны санаа зориг нийлсэн 21-н залуучууд эх болсон байгаль дэлхий, ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууддаа туслах, нийгэмд өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор нэгдэн, Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ-ыг 2003 оны 8 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан юм. Хөгжлийн Алтан Сан Холбоо нь гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг ТББ юм.

 

Бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, сан бүрдүүлэлт

Холбоо 2016 оны эцсийн байдлаар 1600 гаруй идэвхтэй гишүүнтэй, гишүүдийн төлөөлөл болсон 9 удирдах зөвлөлийн гишүүнтэй, Холбооны  Гүйцэтгэх Алба нь  захирал, зохицуулагч, нягтлан бодогчийн бүрэлдэхүүнтэй, хөдөө орон нутагт 62 төлөөлөгч гишүүнтэй ажиллаж байна.

 

Эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэл

Эрхэм зорилго

  • Хүүхдийг нэр төртэй, өв тэгш хүмүүжих боломжоор хангах, хүүхэд өөрийгөө хөгжүүлэх, ажиллах амьдрахад шаардлагатай боловсрол, мэргэжил эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдгээрийн амьдрах эрүүл орчныг бий болгох, үүн дотроо нийгмийн эмзэг бүлэг болон хүнд нөхцөлд амьдарч байгаа оюуны өндөр чадавхитай, мөн алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг, санхүүгийн боломж хомс хүүхдийг суралцах нөхцөл бололцоогоор хангахад дэмжлэг үзүүлэх;
  • Байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд иргэд, хуулийн этгээдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахад оршино.