БИДНИЙ ТУХАЙ

header-logo

Холбооны эрхэм зорилго

Хөгжлийн Алтан Сан Холбоо нь:

  • Хүүхдийг нэр төртэй, өв тэгш хүмүүжих боломжоор хангах, хүүхэд өөрийгөө хөгжүүлэх, ажиллаж амьдрахад шаардлагатай боловсрол, мэргэжил эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдгээрийн амьдрах эрүүл орчныг бий болгох, үүн дотроо нийгмийн эмзэг бүлэг болон хүнд нөхцөлд амьдарч байгаа оюуны өндөр чадавхитай, мөн алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг, санхүүгийн боломж хомс хүүхдийг суралцах нөхцөл бололцоогоор хангахад дэмжлэг үзүүлэх,
  • Байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах, нөхөн сэргээхэд иргэд хуулийн этгээдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагыг дэмжих, хамтран ажиллах эрхэм зорилгын хүрээнд ажиллаж байна.

 

Бидний тухай:

Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, тэдний амьдрах орчин болсон байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн Алтан Сан Холбоо ТББ нь 2003 оны 8 дугаар сарын 02-ны өдөр нийгмийн хариуцлагыг өндөрт өргөгч ХасБанкны ажиллагсдын үүсгэл санаачилгаар, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд нэгдмэл, тодорхой зорилго бүхий, гишүүнчлэлтэй, нийгэмдээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Хөгжлийн Алтан Сан Холбооны өөрийн хөрөнгийн эх үүсвэр гишүүдийн татвар, иргэн хуулийн этгээдийн хандив, буцалтгүй тусламж болон эрхэм зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотойгоор эрхэлж буй үйл ажиллагааны орлогоос бүрдэж байна.

2014 оны 11 дүгээр сарын байдлаар Х.А.С.Холбооны гишүүдийн тоо 1500 гаруй болж, Монгол Улсын аймаг, томоохон суурин газар бүрт ажиллаж амьдарч буй сайн дурын төлөөлөгч гишүүдээрээ дамжуулан хүүхэд багачуудад хүрч дэмжлэг үзүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх ажлыг жилээс жилд улам өргөн хүрээг хамруулан зохион байгуулж байна.

Хөгжлийн Алтан Сан Холбоо 2003-2014 оны хооронд 100,00 гаруй иргэдийг үйл ажиллагаандаа хамруулж, хүүхэд багачууд болон байгаль орчинд 627 орчим сая төгрөгийн үйл ажиллагаа явуулж дэмжлэг үзүүллээ.