Номын сайн нөхөр аян амжилттай боллоо

Хөгжлийн Алтан Сан Холбооны зүгээс “ Номын сайн нөхөр ” хөгжлийн бэрхшээлтэй /Харааны бэрхшээлтэй / болон Зорилтот бүлгийн хүүхдүүд хамрагдсан сарын аяны арга хэмжээнд шүлгийн уралдааныг ивээн тэтгэж 45000 төгрөгийн дэмжлэг үзүүлж Говьсүмбэр аймгийн нийтийн номын санд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Энэхүү үйл ажиллагаанд Аймгийн номын сангийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Энхтөр үг хэлж Universe best songs наадмын шилдэг оролцогч Б.Амарболд ая дууны мэнд өргөн барилаа.Уралдааны шүүгчээр Утга зохиолын салбарын гишүүн ард түмний гавьяат А.Содномдорж, Номын сангийн арга зүйч Д.Нарнай, Нийгмийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Нандинзаяа нар шүүн явууллаа.


“Номын сайн нөхөр “ тэмцээн нь

  • 1.Хамгийн олон ном уншсан-Хүүхэд
  • 2.Хамгийн олон ном уншсан –Иргэн
  • 3.Миний бүтээл / Сувд ,шүр,Даавуун ном
  • 4.Миний мөрөөдөл шүлгийн уралдаан

Тус бүрдээ 3 байр эзлүүлж өргөмжлөл бэлэг гардууллаа.Тус тэмцээнд 70 гаруй иргэн, хүүхэд багачууд оролцсон ба
өөрийн уншсан ном ,шүлэг,гар урлал зэрэг маш идэвхитэй байлаа.Х.А.С ТББ-н зохицуулагч гишүүн Ж.Баярцэцэг байгууллагынхаа талаар танилцуулга хийж хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд иргэд болон уг тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Аймгийн нийтийн сангийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.


Манай Х.А.С ТББ “Миний мөрөөдөл “ гэсэн шүлгийн уралдааныг ивээн тэтгэсэн юм. Мөн Говьсүмбэр аймгийн нийтийн номын сангийн хамт олноос манай ХАС ТББ-т талархлын бичиг гардуулан өглөө.

8
Сайн Үйлс Бүхэн Дэлгэрэх Болтугай!


Гүйцэтгэх Алба
Хөгжлийн Алтан Сан Холбоо,


Утас: +(976-)-75771888 /724/ Цахим шуудан: info@xacngo.mn