Төгсцогт хүү Алтан цомын эзэн боллоо

bayanhongor-tt21

ХАС холбооны дэмжсэн М. Төгсцогт хүү маань Монголын хүүхэд залуучуудын Соробан Сампингийн Холбооноос 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2016 оны 11 сарын 11 өдөр зохион байгуулагдах Олон Улсын Соробан Сампингийн 21 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох хүүхдийн 1 болсон билээ. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцоход нь М. Төгсцогт хүүг холбооны зүгээс бид 200.000 төгрөгийн туслалцаа үзүүллээ

tugstsogt

Тус тэмцээнд Монгол улсын баг 4-дэх жилдээ оролцож байгаа. Дэлхийн 60 гаруй орны 4000 хүүхэд оролцсон бөгөөд Монгол улсын нэрийг гаргах 55 хүүхэд 9 багшийн бүрэлдэхүүнтэй оролцож ирсэн.

Тус тэмцээнд оролцсон 55 хүүхдээс Grand champion 1, Champion 1, Алтан цом 6, Мөнгөн цомоор 19 хүүхэд шагнагдсан бөгөөд Манай улсын тамирчид өмнөх жилүүдээс үнэмлэхүй амжилттай оролцож багаараа 3-р байранд шалгарсан. Бидний дэмжсэн М. Төгсцогт хүү маань Алтан цомын эзэн болж тэмцээндээ амжилттай оролцоод ирлээ.

tsomtugstsogt-huu

 

Сайн Үйлс Бүхэн Дэлгэрэх Болтугай!

 

   Гүйцэтгэх Алба

Хөгжлийн Алтан Сан Холбоо,

 log

Утас: +(976-)-75771888 /724/ Цахим шуудан: info@xacngo.mn