104-р сургуулийн хүүхдүүдийг бид хоёр дахь жилдээ ивээн тэтгэлээ

img_6253

Хөгжлийн Алтан сан Холбоо ТББ-ын зүгээс бид Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг дэх 104 дүгээр сургуулийн хүүхдүүдээ Их талын дуулиан 2020-д оролцоход нь 2 дахь жилдээ дэмжлэг үзүүлж тоглолтод оролцох эрхийн төлбөр болон тоглолтын өмсгөлөөр ивээн тэтгэн оролцуулж байна.

 

Тус сургуулийн хүүхдүүд маань өөрсдийн гэсэн бэлтгэл хийх талбай , заалгүй хотын захын сургууль учир боломж бололцоо муу гэсэн хэдий ч хүүхдүүд хүсэл мөрөөдлийнхөө төл нэг баг болон хамтдаа гадаа бэлтгэлээ хийж тэмцээн уралдаандаа амжилттай оролцож байгаа билээ. Авьяаслаг хөөрхөн хүүхдүүддээ бид хоёр дахь жилдээ дэмжлэг үзүүлж ХАС холбооны гүйцэтгэх захирал С.Оюунчимэг 104-р сургуулийн захирал Д.Энхжаргал биеийн тамирын багш Дэмбэрэл нарт гардуулан өглөө.

 

Сайн Үйлс Бүхэн Дэлгэрэх Болтугай!

Гүйцэтгэх Алба
Хөгжлийн Алтан Сан Холбоо,

Утас: +(976-)-75771888 /724/ 
Цахим шуудан: info@xacngo.mn