2017 оны шатрын улсын аваргад оролцоход дэмжлэг үзүүллээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн  сурагчид болох Ж.Дагвадорж, Б.Гэрэлмаа, Ч.Бүрэнжаргал нар нь шатарын  спортоор 5 дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд сургууль болон аймаг орон нутагтаа тогтмол амжилт гаргаж байгаа авъяаслаг сурагчид юм.

2016 оны хувьд дараах амжилтыг гарган Өсвөрийн улсын аварга шалгаруулах Шатарчдын тэмцээнд оролцох эрхээ аваад байна. Үүнд :

  1. Ж.Дагвадорж-Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах тэмцээн-Мөнгөн медаль

  2. Б.Гэрэлмаа- Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах тэмцээн-Алтан медаль

  3. Ч.Бүрэнжаргал-Өвөрхангай аймгийн аварга шалгаруулах тэмцээн-Мөнгөн медаль

Монголын шатрын холбооноос зохион байгуулсан 2017 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход Х.А.С ТББ-н зүгээс бид тус тэмцээнд оролцох зардал болох 189 000 төгрөгийн дэмжлэг үзүүллээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчид болох Ж.Дагвадорж /6-р анги/, Б.Гэрэлмаа /11-р анги/, Ч.Бүрэнжаргал /12-р анги/ нар 2017.01.18-2017.01.23-ны өдрүүдэд амжилттай оролцоод ирлээ.

Уг тэмцээнд: 

1.11-12 насны ангилалд Ж.Дагвадорж оролцон нийт 55 хүүхэд өрсөлдсөнөөс 23-р байр,
2.17-18 насны ангилалд Б.Гэрэлмаа оролцон нийт 40 хүүхэд өрсөлдсөнөөс 16-р байр
3.17-18 насны ангилалд Ч.Бүрэнжаргал оролцон нийт 45 хүүхэд өрсөлдсөнөөс 15-р байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн байна.

Тэмцээнд оролцоход  туслалцаа үзүүлсэн Х.А.С ТББ-н хамт олонд гүн талархал илэрхийлсэн сурагчдын талархалыг уламжлахад таатай байна.