350 хүүхэд нийгмийн болон санхүүгийн боловсрол эзэмших боломжтой боллоо

Нийгмийн болон Санхүүгийн Боловсрол олгох Афлатон хөтөлбөрийн хүрээнд сургагч багшийн сургалтыг ХасБанкны НО-3 давхарын Далайцтай хурлын өрөөнд Х.А.С Холбоо ТББ-ийн мастер сургагч багш С.Оюунчимэг амжилттай зохион байгууллаа.

Сургалтад улсын тэргүүний үндэсний лаборатори 33-р сургуулийн 5-р ангийн 8 багш өөрсдийн санаачлагын дагуу санхүүгийн боловсролын сургагч багшийн сургалтанд хамрагдаж Афлатон хөтөлбөрийн сургагч багш боллоо. 

Улсын тэргүүний үндэсний лаборатори 33-р сургуулийн 5-р ангийн 350 хүүхэд нийгмийн болон санхүүгийн боловсролыг эзэмших болж бүрдэж мөн 350 өрх гэр бүлд санхүүгийн боловсрол хүрэх боломжтой боллоо.​

Афлатон хөтөлбөрийн сургагч багш болсон 33-р сургуулийн багш нартаа амжилт хүсье. Хүүхдэд нийгмийн болон санхүүгийн боловсрол олгох Афлатон хөтөлбөр маань жил ирэх тусам хүрээгээ тэлж амжилттай хэрэгжиж мянга мянган хүүхдийн ирээдүйд хувь нэмэр оруулсаар байна.