“ТЭМҮҮЛЭЛ” ХӨТӨЛБӨР

Энэ хөтөлбөрийг анх ХасБанк "Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк"- ны техникийн туслалцаатайгаар 14-18 насны охидод санхүүгийн боловсрол олгох зорилгоор 2009 онд нэвтүүлсэн юм. Тэднийг хүсэл тэмүүлэлтэй амьдрахад нь туслах энэхүү хөтөлбөрийг Тэмүүлэл гэж нэрлэдэг.

Тэмүүлэл хөтөлбөр нь дэлхийн ядуу буурай улс орнуудад нийгмийн эмзэг бүлэг гэгдэх охид эмэгтэйчүүдийг санхүүгийн хувьд бие даасан болгоход чиглэж анх бий болсон юм. Хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс өөрийн орны жендерийн орчинд тохируулан 2011 онд хөтөлбөрийн агуулгыг хөвгүүд, охидод зориулан сайжруулан боловсруулж "Өсвөр насны хүүхдэд санхүүгийн боловсрол олгох Тэмүүлэл хөтөлбөр" болголоо.

Тэмүүлэл хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд хүсэл мөрөөдлөөр тодорхойлж, түүнд хүрэх алхмуудаа гаргахаас эхлээд тэрхүү зорилгодоо хүрэхэд мөнгийг хэрхэн удирдах талаар шат дараатай хичээлийг судалдаг. Зөвхөн санхүүгийн хувьд анхан шатны мэдлэгтэй болоод зогсохгүй хүүхдүүд багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдагаараа онцлог.

Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрөөр олж авсан энэхүү мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэхэд нь ХасБанкны Тэмүүлэл хадгаламж тусалдаг. Энэ нь өсвөр насны хүүхэд өөрөө захиран зарцуулах хадгаламж юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд 14-18 насны нийт 14 мянган охид хөвгүүд Монгол Улс даяар хөтөлбөрт хамрагдаж санхүүгийн боловсрол эзэмшээд байна.

slide4Өмнөх жилүүдэд сургалтыг клубын зохион байгуулалттайгаар хичээлийн бус цагаар явуулж байсан бол 2011 оноос Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Налайх, Багануур дүүргийн  ерөнхий боловсролын сургуульд түшиглэн хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Эдгээр бүс нутгаас нийгмийн ухааны багш болон нийгмийн ажилтан бүхий нийт  100 гаруй сургагч багшийг бэлтгэн гаргалаа.

2009 – 2014 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд нийт 17000 орчим өсвөр үеийнхэн санхүүгийн боловсролтой болсон байна.

Энэ хөтөлбөрийг анх ХасБанк "Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк"- ны техникийн туслалцаатайгаар 14-18 насны охидод санхүүгийн боловсрол олгох зорилгоор 2009 онд нэвтүүлсэн юм. Тэднийг хүсэл тэмүүлэлтэй амьдрахад нь туслах энэхүү хөтөлбөрийг Тэмүүлэл гэж нэрлэдэг.

Тэмүүлэл хөтөлбөр нь дэлхийн ядуу буурай улс орнуудад нийгмийн эмзэг бүлэг гэгдэх охид эмэгтэйчүүдийг санхүүгийн хувьд бие даасан болгоход чиглэж анх бий болсон юм. Хэрэгжүүлэгч байгууллагын зүгээс өөрийн орны жендерийн орчинд тохируулан 2011 онд хөтөлбөрийн агуулгыг хөвгүүд, охидод зориулан сайжруулан боловсруулж "Өсвөр насны хүүхдэд санхүүгийн боловсрол олгох Тэмүүлэл хөтөлбөр" болголоо.

Тэмүүлэл хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд хүсэл мөрөөдлөөр тодорхойлж, түүнд хүрэх алхмуудаа гаргахаас эхлээд тэрхүү зорилгодоо хүрэхэд мөнгийг хэрхэн удирдах талаар шат дараатай хичээлийг судалдаг. Зөвхөн санхүүгийн хувьд анхан шатны мэдлэгтэй болоод зогсохгүй хүүхдүүд багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцдагаараа онцлог.

Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрөөр олж авсан энэхүү мэдлэгээ амьдрал дээр хэрэгжүүлэхэд нь ХасБанкны Тэмүүлэл хадгаламж тусалдаг. Энэ нь өсвөр насны хүүхэд өөрөө захиран зарцуулах хадгаламж юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд 14-18 насны нийт 14 мянган охид хөвгүүд Монгол Улс даяар хөтөлбөрт хамрагдаж санхүүгийн боловсрол эзэмшээд байна.

slide4

Өмнөх жилүүдэд сургалтыг клубын зохион байгуулалттайгаар хичээлийн бус цагаар явуулж байсан бол 2011 оноос Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Налайх, Багануур дүүргийн  ерөнхий боловсролын сургуульд түшиглэн хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Эдгээр бүс нутгаас нийгмийн ухааны багш болон нийгмийн ажилтан бүхий нийт  100 гаруй сургагч багшийг бэлтгэн гаргалаа.